УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан болж өндөрлөлөө.
Чуулганаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 86.1 хувь нь дэмжив.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Арбитрын үйл ажиллагааг сайжруулж, шүүхт анхаарлаа хандуулж ажиллах тал дээр нэг байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Энхбаатар: Арбитрын хуулийг сайжруулснаар Монголд Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулна.
“ Арбитрын тухай шинэчилсэн хуулийг дэмжиж байна. Арбитр бол талуудын оролцоотой явдаг зүйл. Талууд харилцан тохиролцдог тул өргөн оролцдог. Ганцхан асуудалд шүүх оролцдоггүй. Арбитраар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шүүх таслан зогсоодог. Байнгын Арбитр нь ажлын албатай үйл ажиллагаа байнга явуулдаг. Худалдаа Үйлдвэрлэлийн Аж ахуйн танхимын дэргэд Арбитр байсан. Үүнийг үйл ажиллагааг нь цааш өргөжүүлээд байнгынх болгож болно гэж үзэж байна. Ер нь Арбитр хоёр янзын чиглэлтэй. Манай Улсын хувьд байнгын арбитр хэрэгжүүлэх заалт байвч боловсон хүчин шаардлагатай Улаанбаатарт аж үйлдвэрийн тэнхимд болон бусад газруудад Арбитр байгуулсан. Олон маргаан шийдвэрлэсэн зүйл алга. Арбитрын хуулийг сайжруулснаар Монголд Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулна”
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Арбитрын үүрэг тодорхой биш
“Энэ хуулийг дэмжиж байна. Арбитрын үүрэг тодорхой биш болсон. Яг маргааныг Арбитр эцэслэн шийддэг үү.”
УИХ-ын гишүүн Х.Баттөмөр: Цаашид Арбитраар худалдааны зохицуулалтын хууль гарах шаардлагатай байна
“Арбитрын хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байна. Ямар хууль сайн хууль вэ гэхээр ямар ч хүн ойлгохоор хуулийг хэлнэ. Арбитрын хуульд Найруулгын чанартай заалтыг шинэчилмээр байна. Манайд хөрөнгө оруулалтын орчин муу гэдэг. Цаашид Арбитраар худалдааны зохицууллатын хууль гарах шаардлагатай байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Шүүх өөрсдийнх нь дээр хөх тэнгэр л байгаа гэж хардаг. Шүүхийнхэнд анхаарлаа хандуулна уу С.Бямбацогт сайд аа
“Арбитрын шинэчилсэн найруулгын хуулийг дэмжиж байна . Өнөөдөр Шүүхийн систем муу байна. Шүүх баялаг бүтээгчдийг шантаажилдаг. Үүнд С.Бямбацогт сайдыг анхаарлаа хандуулахыг хүсч байна. Иргэний захиргаа дээр 33 мянган хэрэг шийдвэрлэгдэж байхад Арбитрт 100 маргаан л шийдэгдэж байна. Арбитр бол хамгийн зөв үнэнийг баталдаг. Өнөөдөр Иргэний шүүх нь мафийн сүлжээнд орсон. Шинжээч, өмгөөлөгчтэйгээ холбоотой. Манай Улсад хөрөнгө оруулалт хийдэг баялаг бүтээгч салбарыг шантаажилдаг. Шүүх өөрсдийнх нь дээр хөх тэнгэр л байгаа гэж хардаг. Энэ талаар шүүхийнхэнд анхаарлаа хандуулна уу гэж хэлмээр байна С.Бямбацогт сайдаа.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал : Монголын Арбитрт Манай улсад ажиллаж байгаа гадны байгууллагууд итгэдэггүй.
“Монголын Арбитрт Манай улсад ажиллаж байгаа гадны байгууллагууд итгэдэггүй. Миний ойлгож байгаагаар бусад газруудад Арбитр байгуулна гэвэл хөгийн юм болно. Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгаа Арбитрын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Монголын Арбитрт гарсан шийдвэр Олон Улсад шийдвэрлэгдэггүй, хүчин төгөлдөр болдоггүй гэдгийг ойлгосон. Энэ асуудал их амаргүй. Гадны байгууллагатай хийсэн хөрөнгө оруулалттай асуудлыг Арбитр шийддэг. Бусад орнууд хүлээн зөвшөөрхөөр Конвенцд оролцох, Арбитраас гаргасан шийдвэр хүчтэй байснаар олон улсад зөвшөөрөгднө . Арбитрын нэг давуу тал нь Дээд шүүхэд явагддаг асуудал байхгүй. Нэг шийдвэр гаргасан бол дахиж хэлэлцдэггүй. Арбитрын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулмаар байна”
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Арбитрт аж ахуйн хэрэг маргааныг шийддэг болмоор байна
“ Арбитрын тухай энэ төсөл олон жил боловсрогдсон учраас энэ төслийг дэмжинэ. Арбитрын байгууллагын үүргийг өндөр болгох шаардлагатай. Ихэнх хүмүүс шүүх рүү яваад байдаг. Аль болох шүүхээс гадуур аж ахуйн хэрэг маргааныг Арбитр шийддэг болбол эрх зүйн орчинд дэмжлэг болгох хэрэгтэй. Олон Улсын шүүхүүдийн ажилладаг шалгуурт дөхөж очих шаардлагатай байна. С.Бямбацогт сайдад хэлэхэд Арбитрын үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартайгаа уялдуулах ёстой. Үйл ажиллагааг сайжруулах тал дээр хамтарч ажиллах болно.
Байнгын хорооны саналаар 49 гишүүн оролцож 86.1 хувиар санал хэлэлцэгдэж Хуульзүйн байнгын хороонд анхны байдлаар шилжүүлж буйг УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдсэнээр хурлыг өндөрлүүлэв.