Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын сонгуулийн дараа хэсэгтээ чимээгүй байсан ч энэ намраас зарим нэг хэвлэлээр хатуухан үг дайсан ярилцлага өгч эхэлсэн. Гэтэл үүнтэй зэрэгцэн түүний хүргэн дүү Г.Дэнзэнг АТГ-аас баривчлан саатуулсан билээ. Өнөөдрийн байдлаар “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан. Талууд буюу хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулж байгаа. Удахгүй прокурорын шатанд хянагдахаар ирнэ” гэх мэдээллийг албаныхан өгсөн байна.
Уг нь Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдын хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өмнө нь сэжигтнээр татан шалгаж байгаад суллачихсан байсан. Гэтэл дахиад саатуулан шалгасан нь сонирхол татаж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр янз бүрийн таамаг, жиргээ хөврөх болов. Тухайлбал түүнийг саатуулсан нь Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягт өгсөн сануулга гэх хүн ч байна.
Түүнийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэх яриа гарч эхэлмэгц МАН-ын дарга М.Энхболд түүнд сануулга өгч, хүргэн Г.Дэнзэнг саатуулж байгаа гэх таамаг ч байгаа юм. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд хүч үзнэ гэх яриа бий. Энэ ч үнэний ортой. Тиймээс өрсөлдөгчдөө замаасаа “зайлуулах” ажиллагаа хэмээн ярих хүмүүс ч байна. Тиймээс Г.Дэнзэнг Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл саатуулж магадгүй юм байна. Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр хэмээн яригдаж байсан Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарт эрх баригчид сануулга өгч эхэлж буй бололтой.
Эх сурвалж: Мэдээ.мн
Сэтгэгдэл (20)