Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Сансарын Тунелийн баруун туслах замд амины Jeep wrangler автомашины жолооч нь явган зорчигч 40 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.
БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн уулзварын урд замд амины T.Prius маркийн автомашины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч У нарын 2 хүн гэмтсэн.
Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 5 зөрчил бүртгэгдэж, үүнээс зам тээврийн осолд холбогдон авто машинтай шүргэлцсэн 2, хий хөлдсөн 3 зөрчил бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл (2)