Ирэх даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" тохионо.
Эл өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын сан соёл гэгээрлийн буухиаг түүчээлэн олон нийтэд өөрийн алтан хөмрөгтөө хадгалж буй Чингис хаан болоод түүнтэй холбоотой ховор чухал ном судрууд, түүхэн сурвалж бичгээс сорчлон танилцуулах аж.
Тодруулбал, 1926 онд хуулж Монгол Улсын Үндэсний номын санд хадгалсан Хэрлэн барсын Чингисийн Тугийн тахилгын сүмийн сан тахил, өчигийн гар дэвтэр, 99 зүйлийн хувилбар бүхий Чингис хааны төлөг үзлэгийн судар, 1923 онд Монгол бичгийн хэвлэлийн хороог үүсгэн байгуулагч Тэмгэтийн хэвлүүлсэн Чингис болон их хаад хатадын хөрөг зургийн цомог болон Чингис хааны өв үзэсгэлэн, Чингисийн тухай судалгааны сүүлийн үеийн номнуудыг дэлгэх юм.
Номын танилцуулга аравдугаар сарын 31-ний өдрийн морин цаг буюу 11.40 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болно.