Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-нд буюу ирэх даваа гаригт тохиож байна.
Эл өдөр бүх нийтээр амрах бөгөөд улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болох юм.