УИХ-ын үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. Хуралдааны үеэр цэцэрлэг сургуулийн хүртээмжтэй холбоотой асуудлаар гишүүд санал солилцов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “ 2016-2017 оны хичээлийн жил эхлээд сар хагасын хугацаа өнгөрч байна. 2015 онтой харьцуулханд сургуульд 11816 хүүхэд нэмэгдсэн. Мөн аймаг, цэцэрлэгт хүүхдийн тоо нэмэгдсэн. Өмнөх Засгийн газар болох АН-ын хийж бүтээсэн зүйлсийг МАН зогсоох биш үргэлжлүүлэн хийх ёстой. Ардчилсан намын барьсан цэцэрлэг сургуулийн барилгыг бүгдийг нь одоогийн засгийн газар нурааж чадахгүй нь үнэн юм” хэмээв.
Үүий хариуд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Ж.Батсуурь “Засгийн газрын зүгээс 2017 онд 32 сургууль цэцэрлэгийн барилгыг эхлүүлэхээр акт бэлэн болгосон байгаа. Энэ бол 2017-2018 оны төсөвт цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүй гэсэн асуудал огт биш. Ойрын гурван жилийн хугацаанд шат дараалалтайгаар цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газраас бодлого боловсруулсан. Мөн судалгаа явуулж байна. Харин царцсан барилгууд их бий. Үүнийг ээлж дараатай улсын төсөвт суулгаж, барьж дуусган. Энэ бүхнийг шийдвэрлэхээр одоогийн Засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж байна” гэв.
УИх-ын гишүүдийн ирцийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.