С.Зориг агсны хэргээр арван сарын турш цагдан хоригдож, шалгагдсан Б.Булган өнөөдөр төрийн орноор орж, гишүүдтэй уулзжээ. Тодруулбал тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын хуульч гишүүдтэй уулзсан байна.
Харин ямар асуудлаар уулзсан нь тодорхойгүй байгаа юм. Тэрээр Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй хамт явж байсан бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Төрийн ордонд бид хоёр сая таарлаа. Ямар нэгэн асуудал ярьсангүй. Хуульч гишүүнтэй танилцуулсан” гэсэн тайлбар хэлжээ.
Сэтгэгдэл (14)