Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана.
Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ҮЗХ-ны хурлын тов зарлагдсан ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилж, өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл энэ удаагийн хурлаар орон нутгийн сонгуулийн дүн болон ирэх сард хуралдах ИХ хурлын бэлтгэл ажил, намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх аж.