АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 15.00 цагт Төрийн ордонд эхлэх товтой байсан. Тэгвэл дөнгөж сая АН-ын ҮЗХ-ны хурлын ирц 60 хувьд хүрч, хуралдаан хаалтын горимд шилжлээ.
Тус хуралд АН-ын удирдлагууд оролцохгүй учир намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэхгүй аж. Тодруулбал, АН-ын дарга асан З.Энхболд БНСУ-д ажилтай яваа бол С.Баярцогт улс төрөөс завсарлага авч АНУ-д суралцаж байгаа аж.
Харин Н.Алтанхуяг, Х.Баттулга нар ҮЗХ-ны хуралд суух боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад ажилтай яваа учир хуралд оролцох боломжгүй болжээ. Тиймээс намын даргын асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (1)