Улс тунхагласан өдрийг тохиолдуулан маргааш "Анхдугаар Үндсэн хууль: Түүх ба орчин үе" сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал маргааш болно. Хурал Төрийн ордын Жанжин Д.Сүхбаатарын танхимд 10:00 цагт эхлэх юм.
Хурлыг ЗХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нээж үг хэлнэ. Үүний дараа Монгол дахь Үндсэн хуульт ёсны уламжлал, шинэчлэл, залгамж чанарын асуудлаар академич Ж.Болдбаатар, профессор Б.Даш-Ёндон, Н.Хишигт нар илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.