Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт ирэх онд 27 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар тусгажээ. Энэ талаар өнгөрөгч лхагва гаригт /2016.11.23/ нээлтээ хийсэн "Шинжлэх ухаан-технологи-инноваци-2016" үзэсгэлэнгийн үеэр албаныхан салбарынханд мэдээлсэн юм.
Мөн ирэх жилүүдэд шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвийг нэмэх бодлого барина гэдгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь мэдээлэв.
Үүнээс гадна ирэх жилүүдэд шинжлэх ухааны салбарын эрдэмтдийг гадаад руу сургах, туршлага судлуулах тал дээр түлхүү анхаарахаар болжээ.
Шинжлэх ухааны парк, технологийн төв байгуулах ажилд Хятадын талаас тусламж үзүүлэхээр болсныг ч дуулгасан юм. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдаа жил хүртэлх хугацаанд Хятад улсын лаборатори, техник дээр ажиллуулж, туршлага солилцох замаар хамтарч ажиллахаар болсон байна. Энэ хугацаанд судлаачдын цалин хөлс, зардлыг Хятадын Засгийн газрын дэмжлэгээр шийдэхээр болсон аж.
Сэтгэгдэл (1)