Олон Улсын Жүдо бөхийн холбооний энэ оны сүүлийн тэмцээн болох Токиогийн “Их дуулга” тэмцээнд эмэгтэйчүүдийн -48кг-д зодоглосон дэлхийн аварга М.Уранцэцэг аварга боллоо. Тэрбээр аваргын төлөө Солонгосын жүдоч Жеон Бо Кеонтой барилдаж, торгуулиар яллаа. Ийнхүү анх удаа Монгол хүн бага дэлхийн аваргад түрүүллээ.
Тус тэмцээнд нийт 41 орны эрэгтэй 155, эмэгтэй 132, нийт 287 жүдоч оролцож байгаагаас манай улсаас 13 жүдоч өрсөлдөж байгаа юм.
Сэтгэгдэл (1)