“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний урлагт хамтран зүтгэгчид өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны өмнөх талбайд жагсаал хийхээр болжээ.
Энэхүү хэргийн шалгах явц удаан, шүүх эмнэлгийн дүгнэлт өдийг хүртэл гараагүй, хэрэг хариуцсан байцаагч нь хоёр ч удаа солиогдсон зэрэг олон ойлгомжгүй зүйл байгаа учир тэд ийнхүү жагсаал зохион байгуулахаар болсон байна.
Мөн тэд хэрэг үйлдсэн этгээдийг гаргаж ирж хэргийг нь хүлээлгэхийг шаардаж байгаа аж.
Сэтгэгдэл (24)