Тусгаар тогтнолын ордонд өргөтгөсөн хуралдаанаа хаалттайгаар хийж байгаа УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хамтарсан хурлаар Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэж байгаа, энэ асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хэмээн эх сурвалж мэдээллээ.
Хэд хоногийн өмнөөс Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрын дөрвөн сайдыг огцруулна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж, орных нь сайдуудын нэрс ч тодорч эхэлсэн юм. Чадамж муутайн дээр намын нэр нүүрэнд халтай үг хэлсэн сайдуудаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын нэрс тодорч, огцруулах асуудал яригдаж эхэлсэн юм.
Мөн энэ удаагийн өргөтгөсөн хаалттай хуралдаанаар Засгийн газар эдийн засгийн хүндрэлийн хэрхэн даван туулах, хүнд нөхцөлөөс хэрхэн гарах, хөрөнгө мөнгө босгох ямар арга зам байж болох талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (19)