“Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын дагзан тус газараа металь эдээр цохиулсаны улмаас хүнд гэмтэж муу байсан бол саяханаас дээрдэж эхлээд байна. Түүний нүүрний хавдар нь бага зэрэг буурч, дагзны цооролт, гэмтлээс үүдсэн нөжрөлтийг арилгах эмчилгээ хийж байгаа аж.
Уг хэргийг ОХУ-ын дипломатич үйлдсэн болох нь олон нийтэд эл болсон бөгөөд барууны нэр хүндтэй бүхий л мэдээллийн агентлагууд онцолжээ. Тухайлбал, энэ сарын 3-нд Их Британийн “ВВС”, “Дэйли Мэйл”, “Ньюс Ридрикт”, “Фөст пост”, “Индепендэнт”, “Ньюс флог”, “Ньюс Эжис”, “Гуардиан гэх зэрэг 10 гаруй нэр хүндтэй агентлаг “Хас тэмдэг зүүсэн Монголын реппэрийг Оросын дипломатч зоджээ” гэх утгатайгаар мэдээлсэн байв.
Дээрх вэб сайтуудын дийлэнх нь зодуулсан С.Амармандахыг буруутгах хандлагатай байсан төдийгүй нацистын хас тэмдэг зүүж, ОХУ-ыг доромжилсон гэх мэтээр бичжээ.
Дашрамд дурьдахад, “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын биеийн байдал бага зэрэг дээрдэж,
Сэтгэгдэл (67)