Өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын баруун хил дээрх Ёлтын хавцалд ховор ан, баруун нутгийн цорын ганц хүрэн баавгайг буудан хороосон хэрэг гарсан билээ.
Байгаль хамгаалагч тэргүүтэй зэвсэгтэй долоон хүний үйлдсэн гэх энэ хэрэгт 2015 оны 10 сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж, өнгөрсөн 11 сарын 18-нд тус аймгийн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон талаар эх сурвалж мэдээлэв.
Сэтгэгдэл (6)