Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж хотын дарга С.Батболд явган хүний зам дээрх овоолсон цасыг шүүмжиллээ.
Тэрбээр дүүргийн Засаг дарга нарт үүрэг өгч, зарим ажлуудыг нь шүүмжилсэний нэг нь дээрх "цасан овоолго" юм.
Тодруулбал, тэрбээр гудамж талбайн цас мөс арилсан ч зам дагуу явган хүний зам дээр овоолсон цас одоо хүртэл байсаар байгааг шүүмжлээд үүнийг яаралтай арилгах хэрэгтэй байгааг анхааруулсан юм.
Түүнчлэн тэднийг дүүргийнхээ нутаг дэвсгэрээ тойрон явж нөхцөл байдалтай нь газар дээр нь танилцаад, иргэдтэйгээ биечлэн уулзаж асуудлыг сонсож баймаар байна гэж үүрэгдлээ.
Мөн дүүргүүд хуулийн хугацаанд төсвөө батлах ёстой. Үүнд Засаг дарга нар онцгой анхаарч хурлаа явуулж, цаг хугацаанд нь төсвөө батлах хэрэгтэй. Хотын орлогч нараар ахлуулж, чиглэл чиглэлээр байгуулагдсан комиссууд ойрын үед хийх хэрэгжүүлсэн ажлаа эргэн тайлагна гэв.
Түүнчлэн “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлт, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил явуулах график гаргаж байнгын ажиллагаатай байлгахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон юм.
Сэтгэгдэл (12)