Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо өчигдөр хуралдаж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2015 оны үйлдвэрлэл-санхүү, аж ахуйн үйл ажиллагааны үр дүн, хяналт шалгалтын тайланг хэлэлцсэн байна.
Мөн хурлаар Улаанбаатар төмөр замын 2017 оны тээвэрлэлтийн төлөвлөгөөг баталж, улс орны эдийн засгийн дотоод нөхцөл байдал, гадаад зах зээлийн нөлөөлөл, нийт эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2017 онд тээвэрлэх ачаа, зорчигчдын хэмжээг төлөвлөжээ. Тодруулбал 2017 онд 19,7 сая тн ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн аж.
Ерөнхий хорооны монголын талын гишүүдийн санаачилгаар 2017 онд шинээр зүтгүүрүүд худалдан авах, “Монголын төмөр зам” ТӨХК болон “Оросын төмөр замууд” НХН-ээс хэрэгцээндээ нийцсэн зүтгүүрүүдийг түрээсэлж ажиллах шийдвэрт санал нэгджээ. Өөрөөр хэлбэл 5 жил сул зогссон зүтгүүрийг ашиглалтанд оруулах юм.
Сэтгэгдэл (1)