“Тусгаар тогтнол эв нэгдлийн нам”-ын дарга Г.Уянга хэвлэлийн бага хурал хийж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлээ танилцууллаа. Тэд Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэл байгааг тодотгосон юм.
Эдгээр үндэслэлүүд дотор “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлал, Оюутолгойн компаниас байр авсан, АСЕМ-ын уулзалт зохион байгуулсан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан Жастин Капла нарт өршөөл үзүүлснээс гадна Монгол Улсыг холбооны улс болгох бодлого баримталж байгаа зэрэг нь түүнийг огцруулах үндэслэл болно гэлээ.
Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэл:
1. Монгол Улсын эдийн засгийн 49 хувийг дангаараа бүрдүүлдэг "Эрдэнэт" үйлдвэрийг хууль бусаар хувьчлах далд ажиллагаанд оролцсон. Энэхүү хууль бус хувьчлалыг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.
2. Улсад их хэмжээний хохирол учруулсан Ж.Капла нарыг Ерөнхийлөгч хууль зөрчин, өршөөсөн. Тэдний улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг шүүхээр тогтоочихоод байхад барагдуулаагүй. Энэ нь гэмт этгүүдэд ял завших боломж олгосон бөгөөд уучлал үзүүлснээр Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн юм.
3. Ерөнхийлөгч "Рио Тинто" компаниас байр авсан нь авлигын шинжтэй байна. Мөн Оюутолгойг олон улсын хэмжээний мега төсөл гэж ярьчихаад Ц.Элбэгдоржийн найзынхаа жижиг компанийг сонгосон байдаг.
4. 2011 оны дөрөвдүгээр сард "Рио Тинто" компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг санд хандив цуглуулах аяныг АНУ-д зохион байгуулсан нь авлига байж болох талтай.
5. Санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд дааж давахгүй дарамт учрууллаа. АСЕМ-д ойролцоогоор 600 тэрбум орчим төгрөг зарлагадсан байдаг. Энэ нь Монголын санхүүгийн уутны тоосыг гөвөхөд нөлөөлсөн.
6. Байнга төвийг сахих бодлогыг баримтална хэмээн дэлхий нийтэд зарлалаа.
7. Монгол Улсыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна.
9. Давхар дээлийг анх бий болгосон.
10. Ерөнхийлөгч ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, ҮХ зөрчин ЗГ-аа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.
11. Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл 8 жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.
12. Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (75)