АН-ын Их хурал үргэлжилж байна. Энэ үеэр АН-ын дарга З.Энхболд илтгэл тавьж буй юм. Тэрбээр илтгэлдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд болон Засгийн эрхийг барих үедээ АН-ын хийсэн бүтээн байгуулалтыг дурдсанаас гадна МАН-ын Засгийн газрыг шүүмжилсэн юм.
Тэрбээр
"Бид эрх барьж байхдаа ямар ч улстөржилтгүйгээр, аль нэг нам эсвэл гэлгүй бондын санхүүжилтыг олгосон. Бондоос мөнгө авсан 60 хувь нь МАН-ын гишүүдийнх байна. Чингис бондын мөнгийг МАН их шүүмжилдэг.
Үнэндээ МАН-ын дарга нарын баяр баясгалантай тууз хайчилж байгаа үйлдвэр, замууд бол бондын үр дүн. Цаашид МАН олон тууз хайлчлах байх. Бид эдийн засгийг солонгоруулах анхдагч нөхцөлийг бүрдүүллээ.
Гишүүд улсын нэр дээр авсан зээлээ хугацаанд нь төлөх хэрэгтэй. МАН төр барьж байх үед өрхийн бодит орлого 64.9 хувиар нэмэгддэг бол АН 171.4 хувиар нэмэгдсэн.
Хөдөлмөрийн зах зээл илүү тогтвортой болсон. Монголын эдийн засаг суурь өвчнөсөө салсан. 2012-2015 оны хооронд 334.9 мянга, барилгын салбар 77.1 мянган ажлын байр нэмэгдүүлсэн.
ХАА-н бүтээгдэхүүн экспорт 6 сая доллараар өссөн. Эдгээр статистик мэдээ бол дөрвөн жилийн ажлын тайлан.
Бид 2016 оны сонгуульд ялалт байгуулсан бол 2012 оны бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх байв. Өнгөрсөн дөрвөн жилд ажил эрхлэгчдийг дэмжих замаар сайн хашаа, сайн бизнес бүхнийг гэр хорооллын бүх айлыг хөрсний бохирдлоос салгах байсан. Энэ бүхэн зогссон.
Сайн малчин хөтөлбөрөөр малчин хүн 10 хувийн зээл авч байсан бол 30 хувь болжээ.Сайн бизнес ипотекийн зээл байгуулах 100 хувийн зогсолт хийсэн байна.
Энэ сонгуульд манай нам ялж чадаагүй нь 26 жилийн түүхэнд байгаагүй хүнд зүйл тохиосон.
АН цаг үргэлж ачааны хүндийг үүрдэг. 1997-1998 оны Азийн хямрал, Орсын хямрал, 2012 онд эрдэс баялаг түүхий эд унасан үе таарсан. Гадаад орчноос хамааралтай энэ хүнд бэрхшээл тулгарсан. Яагаад сонгуулийн санал хураалтаас өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг гаргасан юм бэ гэж асуусан.
Энэ бол МАН-ын башир арга байсан юм. Сурталчилгааны явцад хууль хүчний байгууллагаар дарамталж харлуулах явц чөлөөтэй гарч байлаа. АН мөнгөний сонгуулийг эсэргүүцэж ирсэн. Харин МАН мөнгө өгч байхад хуулийнхан нүдээ аниад өнгөрсөн. Царцааны нүүдэл сонгогчдыг олноор нь шилжүүлэх үйл явдал боллоо. Нэг хүнийг хэд хэд санал өгүүлсэн ноцтой тохиолдол гарсан. Энэ талаар шинэ байгуулагдсан УИХ-аар хэлэлцэх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл (18)