Ардчилсан намын VI их хурал түр завсарлалаа. Хурал СТӨ-нд болж буй юм. Тус намын дарга З.Энхболд илтгэл тавихдаа энэ Их хурлаар намын дарга сонгохгүй, дүрмээ сонгоно гэсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин үг хэлэв.
Тэрбээр “Ардчилсан намд эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг бишээ. Ардчилсан намын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлнэ.
Ардчилсан нам бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг. Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой.
Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна. Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхүү хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагсдан хүмүүсийн тэмцэлийн талбар болно. Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)