ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт малчны адууг дайрч алж байгаа нүд хальтрам хэрэг сошиалд тарж олон нийтийг цочирдуулаад буй. Энэ талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг хэргийг үйлдсэн этгээд одоогоор тодорхойгүй байсан юм. Тэгвэл Хятадын “we chat”-д иргэдийн мэдээлж байгаагаар энэ хэргийг Хөлөнбуйрын цагдаагийнхан шалгаж эхэлсэн гэнэ.
Өвөрмонголд 1990-ээд оноос эхлэн иргэдэд газар өмчлүүлэх болсон байна. Түүнээс үүдэн бэлчээр, газрын маргаан их гарах болжээ. Хамгийн сүүлд гарсан энэхүү хэрэг гэхэд л газрын эзэн малаа өмчилж авсан газраасаа хол бэлчээхийг удаа дараа шаардсан гэнэ. Гэвч шаардлагыг нь биелүүлээгүй учраас ийм үйлдэл хийжээ.
Хүний ёсноос балмад гэмээр авир гаргасан энэ хэрэгт олон нийт бухимдалтай байгаа учраас хэргийн эзнийг тогтоосон ч нэрийг нь нууцалж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Малчдын бэлчээрийн асуудал, газар өмчлөлийг нарийн зохицуулахгүй бол газар өмчлөгч, малчдын хооронд энэ мэт маргаан гарч, хүний аминд хүрсэн хэрэг хүртэл гарсан учраас Хөлөнбуйрын засаг захиргааныханд асуудлыг тавиад буй гэнэ.
Сэтгэгдэл (1)