ОХУ-ыг ЭСЯ-наас "Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно гэсэн мэдээлэл гарсан юм.
Тодруулбал, түүний өмгөөлөгч Г.Батбаяр ОХУ-ын ЭСЯ-нд очин холбогдох хүмүүстэй уулзахад тус ЭСЯ-наас дуучин С.Амармандахаас уучлал гуйх болно гэж хэлсэн хэмээн мэдэгдсэн нь хэвлэлүүдээр цацсан билээ.
Тэгвэл энэ мэдээллийг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ үгүйсгэжээ. ЭСЯ-ны цахим хуудасны орос хэл дээрх хувилбарт мэдэгдэлд “Дуучин С.Амармандахын өмгөөлөгчийн ЭСЯ-нд хийсэн уулзалтын талаар худал мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЭСЯ-наас мэдээлж байна: Дуучин С.Амармандахыг манай дипломат ажилтан зодсон гэсэн хэргийг тодруулах зорилгоор өмгөөлөгчтэй уулзсан.
Ямар ч амлалт, уулзалтыг товлоогүй. Энэ ярианы талаар зөрөөтэй мэдээлэл тараасан нь цаашид түүнтэй /өмгөөлөгчтэй/ уулзах шаардлагагүй болгож байна. Оросууд нэг удаа худлаа хэлвэл хэн чамд итгэх билээ гэж ярьдаг” хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл (15)