Монголын спортын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 23-нд “SS club”-т болохоор товлогджээ.
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг бөгөөд шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламлалжлалтай.