Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болох талаар цэцдийн гишүүд өмнө нь мэдээллэж байсан. Уг хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон байдаг. Харин МҮБХ-ноос хурлыг хийгээгүй учраас Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан. Энэ асуудал 2016 оны тавдугаар сард эцэслэн шийдэгдэж байсан.
Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Энэ хурлыг болохгүй, албан ёсны биш” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Энэхүү мэдэгдлийн хариу болгож, УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр А.Сүхбат “Р.Нямдорж гуай хурлыг ирцгүй болгох, хийлгэхгүй байлгахаар увайгүй мэдэгдэл хийж байгаад харамсаж байна. Би 30 гаруй жил монгол бөхдөө үнэнч явна. Р.Нямдорж гэдэг хүн Монгол бөхөөр 26 жил тоглолооо, самарлаа одоо болоо юм биш үү. Та одоо бөхийн холбооноос гараа татаж авах болсон. Монголын түүхэн их соёлоо хөгжүүлэх үйлсийг боомилж байгаа хүмүүс нүгэл хийж байгаа гэдгээ ухаараасай. Таниар удирдуулъя гэсэн нэг ч бөх байхгүй байна.
Өнгөрсөн 26 жилийн хугацаанд бөхийн найраа утгаа алдаж байна. Ард түмэнд жүжиг үзүүлснийхээ төлөө нэг ч хүн хариуцлага хүлээдэггүй. Мөн монгол бөхөд шинэ менежмэнт хөгжил хэрэгтэй байна. Гэтэл ямар ч арга хэмжээ авдаггүй. Монголын бөхийн өргөөг амин хувийн аж ахуйдаа ашиглаад л сууж байна” гэв.
Ийнхүү цэцдийн гишүүд шүүхийн шийдвэрийн дагуу “Их эе” хурлаа энэ сарын 10-нд ямар ч гэсэн хуралдуулна гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл (31)