Олон улсын хүний эрхийн өдөрт зориулж ХЭҮК, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбооноос хамтран иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө энэ сарын 7-ны өдрөөс өгч эхэлсэн.
Зөвлөгөө авч буй иргэдийн олонх нь газрын маргаан, өмчлөлийн маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй эрх зөрчигдсөн зэрэг асуудлуудаар хуульчдад хандаж байгаа аж. Хууль зүйн зөвлөгөөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт өнөөдрийг хүртэл 8:30-17:30 цагийн хооронд авч болох юм байна.