Хотын дарга С.Батболд өнгөрсөн долдугаар сарын 6-нд албан ёсоор ажлаа хүлээж аваад зургаан сарын нүүрийг үзээд байна. Тэрбээр ажлаа авсан цагаасаа хойш олны шүүмжлэлд цаг үргэлж өртсөөр буй. Ямар сайндаа тэрбээр “өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “би олны шүүмж, хэл амнаас айхгүй” гэж хэлсэн удаатай.
Хүмүүс түүнийг хотын дарга Э.Бат-Үүлтэй ч харьцуулаад авсан нь яалт ч үгүй өмнөх даргын хийж бүтээсэн бүхний хаана нь ч хүрэхгүй гэхэд хилсдэхгүй.
Өнгөрсөн сард цочир хүйтэрч нийслэл “цасандаа дарагдах” үеэр хотын шинэхэн дарга маань 13 дахь цас ороод байна гэж мэдээлсэн нь сошиалаар түүнийг “цас тоолохоос өөр ажил байдаггүй бололтой” гэх дүгнэлт хүргэсэн.
Нийслэлийн ИТХ-иас хотын ирэх оны төсвийг батлаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хотын дарга С.Батболд нэр бүхий зарим хүмүүсийг “Туушин” зочид буудалд оройн зоогонд урьсан
Мөн үүний дараа Су.Батболд дарга сэтгүүлчидтэй хийх зангиагүй уулзалтаа “Гүнт” амралтын газар хийсэн нь мөн л олны шүүмжлэлийн бай болов. Түүнийг нэг орой үнэтэй хоол, архи, ус тэргүүтнийг ширээнээ өрсөн байгааг харсан хүмүүс “эдийн засаг хямралтай байхад төсвийн мөнгийг үр ашиггүй үрлээ” гэцгээж байсан юм.
Тэгвэл Нийслэлийн ИТХ-иас хотын ирэх оны төсвийг батлаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан хотын дарга С.Батболд нэр бүхий зарим хүмүүсийг “Туушин” зочид буудалд оройн зоогонд урьсан нь олны дургүйцлийг хүргэлээ.
Мөн өөрийгөө Монголын хамгийн сайхан залуугаар өргөмжилж шүүмжлэлд өртсөн, нийгмийн идэвхтэй сүлжээ ашиглагч Анхбаяр гэх залуу хотын дарга С.Батболдтой фитнесст таарч цаг гаруй ярилцсан байна. Үүний дараа С.Батболд дарга түүнийг оройн зоогонд урьсан талаар тэрбээр нүүр номондоо дэлгэжээ.
Энэ мэтчилэн хотын дарга С.Батболд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа бололтой. Гэтэл түүнд саяхан ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлээд буй юм. Учир нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2013 онд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагатай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан орон гэргүй, тэнэмэл 60 гаруй иргэнийг тус төвд хүлээлгэн өгч амьдруулжээ. Эдгээр иргэдийн хоол хүнс, түлээ нүүрсний зардлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар гэрээнд тусгасан юм байна.
Гэтэл нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны хоёр, гуравдугаар улирал болон 2016 оны бүтэн санхүүжилтийг олголгүй өнөөг хүрсэн ажээ.
Энэ талаар “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагынхны гаргасан гомдлыг ХЭҮК хянаж үзээд НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаг, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтууд зөрчигдөж байгааг анхааруулан, яаралтай арга хэмжээ авах талаар нийслэлийн Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн байна. Харин хотын дарга С.Батболд 30 хоногийн дараа хариу өгөхөө мэдэгдээд буй юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (25)