Математик, уран зохиол болон байгалийн ухааны хичээлийн сорилуудад дунд сургуулийн сурагчид нь хамгийн өндөр үнэлгээ авснаар Сингапур Улс боловсролын стандартаар дэлхийд нэгдүгээрт оржээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /OECD/ “Pisa” гэдэг чансааг 70 гаруй улсын 15 хуртэлх насны сурагчдаас авсан тестэд үндэслэн гаргадаг байна. Сингапур, Хонконг, Макао, Тайвань, Япон, Хятад болон Өмнөд Солонгос гэсэн Азийн долоон улс боловсролын чансаагаар эхний долоон байрт жагссан нь Азийн орнуудын боловсролын тогтолцоо сайн байгааг харууллаа гэж Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Боловсролын асуудал хариуцсан захирал Андреас Шлейхер хэллээ.
Сингапур нь 1965 онд тусгаар тогтносон хот улс юм. Азийн энэ жижиг улс эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийнхээ амьжиргааны төвшинг сайжруулахын тулд боловсролын салбарт ихээхэн ач холбогдол өгсөөр иржээ. Азийн хамгийн ядуу улсуудын нэг байсан олон үндэстний өлгий болсон Сингапур өнөөдөр Европ, Хойд Америк болон Азийн чинээлэг улсуудыг гүйцэж түрүүлэн боловсрольын чанараар дэлхийд нэгдүгээрт оржээ.