Нийслэл хотын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд гамшгийн хэмжээнд хүрээд буй. Жил жилийн өвөл цагт агаарын бохирдлын эсрэг ажил ярьдаг боловч тэгсхийгээд мартагддаг билээ.
Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард нийт 138 удаагийн хэмжилт хийхэд 133 удаад нь буюу 96 хувьд стандартаас давсан их бохирдолтой байжээ. Энэ нь өвөл харьцангуй хүйтэн болсонтой холбоотой гэнэ.
Энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй өвөл болдгоороо болж зуух яндан угсарсан хэнийх боловч галаа өрдөж, ам хамраа хичнээн боогоод ч нэмэргүй хоолой ам бачуурна. Сүүлдээ өмссөн хувцаст үнэр нь шингэж буй талаар ч танил маань хэлж байсан удаатай.
Ялангуяа өглөө оройд утаа хамгийн их байдаг талаар иргэд хэлж байна. Хэдийгээр утааны эсрэг зургаан давхар маскийг үйлдвэрлээд эхэлсэн ч энэ нь чухал ач холбогдол өгөхөөргүй.
Утааны голомттой гэгдэх СХД-ийн 21-р хороололд өчигдөр орой 20:00 цагийн орчимд манан тогтсон мэт байх аж. Энэ нь жил жилийн өвөлд үзэгдэх энгийн л үзэгдэл мэт болсон гэхэд хилсдэхгүй.
Тус дүүрэгт оршин суух 19-р хорооны иргэн Х.Бат-Эрдэнэ байрныхаа ойролцоо хүнсний мухлаг ажиллуулдаг. Тэрбээр “Утаа угаасаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Өглөө оройд хамгийн их байдаг. Заримдаа дэлгүүртээ сууж байхад утаа суунагласан л байдаг юм. Төр засгаас ямар ажил хийж байгааг мэдэх юм алга.
Нийслэлийн агаарын бохирдолын талаар Анагаах Ухааны доктор клиникийн профессор ЭМШИУС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, нярайн зөвлөх эмч Т.Мишээл "Өнөөдөр нярайн гажиггүй төрөөгүй өдөр хоног гэж байхгүй болчихоод байна" гэлээ.
Жил болгон л ярьдаг ч хийсэн дорвитой ажил харагдахгүй байна. Гадаа утаатай болохоор чинь цонхоо ч онгойлгож чадахгүй юм байна ш дээ. Манайх бага насны хүүхэдтэй. Ханиад томуунаас өгсүүлээд их юм бий. Одоо энэ хар л даа утаа тогтсон байгаа биз дээ. Харахад л ойлгомжтой” гэлээ.
Манан мэт тогтсон утаанд иргэд хэдийнэ дасан зохицсон мэт харагдах аж. Дэлхийн банкнаас хэдэн жилийн өмнө гаргасан судалгаагаар Улаанбаатар хот агаарын бохирдол байж болох хэмжээнээсээ хотын төвийн хэсгээр 3-6, гэр хороолол 7-14 дахин их байна гэсэн судалгаа бий.
Уг судалгаагаар утааны тоосжилтод уушгины эсийг гэмтээдэг нарийн тоосонцор маш их байдаг гэдгийг тогтоожээ. Магадгүй манай улсад уушгины өвчлөл тархины харвалтын дараа эрэмблэгдэж байгаа нь үүнтэй холбоотой.
Өвлийн сар ид дундаа орсон энэ үед Нийслэлийн иргэд утаандаа дарамтлуулсаар уусч байна гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон түүхий нүүрсний хэрэглээ жилд 5,9 сая тонн, үүнээс гэр хороололд 10 хувийг хэрэглэдэг аж. Гэхдээ ялгаруулж байгаа бохирдлын 80 хувь гэр хороолол, зургаан хувь цахилгаан станцаас ялгардаг байна.
Ямар сайндаа л “Утаатай байлаа гээд гал түлэхгүй, хөлдөж үхэлтэй биш. Би гал түлэхгүй, нүүрсээ хэрэглэхгүй гээд агаарын бохирдол буурах биш дээ. Утаанд хувь нэмрээ оруулагчдын нэг нь би байна даа” гэж таксины жолооч ярьж байв.
Нийслэлийн агаарын бохирдолын талаар Анагаах Ухааны доктор клиникийн профессор ЭМШИУС-ийн хүүхдийн анагаахын тэнхимийн багш, нярайн зөвлөх эмч Т.Мишээл зөвлөмж гаргажээ. Тэрбээр “Өнөөдөр нярайн гажиггүй төрөөгүй өдөр хоног гэж байхгүй болчихоод байна. Агаарын бохирдлоос болоод хүүхдийн амьсгалын замд нөлөөлж байгаа судалгааг зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцолсон. Т.Мишээл эмч 26 жил хүүхдийн эмчээр ажиллажээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн сарын 6-ны өдөр УИХ дахь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдаж өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажил, өнөөдрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
БОАЖЯ-наас Цэвэр агаар санг сэргээх, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах, зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Учир нь Нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь ч агаарын бохирдлын гол нэг хүчин зүйл болж байгааг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илтгэлдээ онцолж байв.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)