Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.28
3
Өдөртөө
1
Шөнөдөө

Б.Гангаамаа долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа

2016 оны 12 сарын 26

Монгол улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоо дахь ноён оргилд төрийн далбаагаа мандууллаа.

 

Өнөө өглөө буюу УБ-ын цагаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9 цаг 57 минутад Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4897м/ оргилд амжилттай авиралт хийж төрийн далбаагаа цэнгүүлжээ. Чили улсын цагаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьжээ.

 

Тэрбээр өндөрийн салхи ихтэй байсан байна. Одоо оргилоос бууж High camp буюу өндөрийн бааз дээр бууж ирээд буй бөгөөд удахгүй доошлох болно хэмээжээ.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 1
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан