Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.20
-2
Өдөртөө
-7
Шөнөдөө

Хүн хаана ч төрж болно. Англид, Африкт, онгоцонд бас орцонд....

2017 оны 1 сарын 8
 Хүн ямар оронд, ямар цаг үед, хэний хүүхэд болж төрөхөө сонгодоггүй. Үүний адил бас хаана төрөхөө ч сонгодоггүй. Онгоцонд, ариун цэврийн өрөөнд, ажил дээрээ нярайлсан эхчүүд олон байдаг. Цагаа, газраа зөв олоогүй ч эсэн мэнд нярайлсан эхчүүдийн сайхан түүхүүдээс сонирхуулъя.

 

a98414_child-birth_1-marathon

  

Румын улсын хамгийн хүнд жинтэй бүсгүй нярайлсан нь иргэдийнх нь хувьд тун онцгой үйл явдал болжээ. 240 кг жинтэй, 25 настай румын эмэгтэйг Бухарист хотын эмнэлэгт авчирахын тулд түргэн тусламжийн ажилчид болон гал сөнөөгчид багагүй сандарчээ. Учир нь түүний жинг даах дамнуурга, хэвтүүлэх ор олдохгүй байсан гэнэ. Дээр нь эмэгтэй бамбай булчирхайн өвчтэй, хэт илүүдэл жинтэй тул төрөхийн хүндрэлээс эмч нар эмээж байсан аж. Гэсэн ч 240 кг жинтэй эх 2,9 кг жинтэй эрүүл, чийрэг охин төрүүлж чадсан байна.

 

a98414_child-birth_1-marathon

  
Дубай хотоос Манила руу нисч байсан зорчигч тээврийн онгоц Вьетнамд яаралтай газардаж, ослын буулт хийх хэрэгтэй болжээ. Учир нь онгоцонд сууж явсан филиппин жирэмсэн эмэгтэй төрөх гэж өвдөж эхэлсэн байна. Хүүхдийг онгоцны үйлчлэгч эмэгтэй ариун цэврийн өрөөннд эх барьж авсан бөгөөд нүүрийг нь цэвэрлэсний дараа хүчилтөрөгчийн аппарат зүүлгэж дулаан хөнжилд өлгийджээ. 
 

a98414_child-birth_1-marathon

 
Гэр бүлийнхэнтэйгээ явж байгаад авто замын осолд орсон энэ эмэгтэй бүтэн сар ухаангүй байжээ. Эмч нар осол болсноос хойш 5 хоногийн дараа түүний тархи үхжиж эхэлснийг дуулгасан байна. Гэвч тэрбээр ухаангүй байх хугацаандаа эмч нарын тусламжтайгаар ихэр хүүхдээ төрүүлж чадсан байх юм. Осол болохоос өмнө Кристин Болден гэдэг энэ эмэгтэй ихэрүүддээ Николас, Александр гэдэг нэр өгнө гэж ярьдаг байсныг гэрийнхэн нь биелүүлсэн гэнэ.
 

a98414_child-birth_1-marathon

 
  Арван долоо настай Памела Вагтс кикбоксын тэмцээнээс шууд төрөх эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр долоон сартай жирэмсэн байсан ч үүнийгээ үл хайхран боксын рингэн дээр гарсан байна. Тэмцээний үеэр өрсөлдөгч нь түүний гэдэс рүү өшиглөснөөр байдал бишдэж цус алдаж эхэлжээ. Памелагийн эцэг эх охиноо бага зэрэг таргалаад байна гэхээс жирэмсэн гэж таамаглаагүй байсан аж.
 

a98414_child-birth_1-marathon

 
 АНУ-ын хөнгөн атлетикийн тамирчин Амбер Миллер хоёр дахь хүүхдээ гүйлтийн тэмцээнд оролцож байхдаа төрүүлжээ. Тэрбээр 39 долоо хоногтой жирэмсэн байхдаа Чикаго хотын томоохон нийтийн марафонд оролцсон байна. Өөрийгөө нярайлах болоогүй гэж бодож байсан бүсгүй тэмцээний дунд үеэс өвдөж эхэлсэн ч яаж ийж байгаад барианд оржээ. Энэ тэмцээнд Амбер Миллер 6 цаг, 25 минут, 50 секундан амижлт үзүүлсэн нь хувийн амжилттай нь харьцуулахад тийм ч сайн дүн биш. Гэхдээ л нөхрийнх нь гүйлтийн амжилтаас илүү байсан гэнэ.
 

a98414_child-birth_1-marathon

 
Калифорнийн баатарлаг шериф эрүүлжүүлэхийн өрөөнд нярайг эх барьж авчээ. 29 настай жирэмсэн эмэгтэй согтуурч, мансуурсан байсан тул сэргэтэл нь тэнд байлгаж байжээ. Гэтэл эмэгтэй гэнэт хүчтэй өвдөж эхэлсэн тул эрүүлжүүлэхийн цагдаа эх барьсан нь энэ аж. Хүүхэд эхлээд амьсгалахгүй байсан ч тун удалгүй уйлжээ. Эх, хүүхэд хоёрыг даруй шоронгийн хуягт машинаар эмнэлэгт хүргэж өгсөн байна.
 

a98414_child-birth_1-marathon

  

Нью-Иорк хотын нэгэн орон сууцны цахилгаан шатанд хүүхэд төржээ. Эмнэлгийн сувилагч нар Нинфа Рамеризыг төрөх болоогүй тул гэртээ харьж амрахыг зөвлөжээ. Гэтэл эмэгтэй гэртээ харьж яваад ийнхүү хүйтэн, төмөр цахилгаан шатанд нярайлжээ. Азаар түүнтэй хамт нөхөр нь явж байсан тул цаг байхгүйг мэдээд хувцсаа тайлж дэвсэн эхнэртээ тусалсан байна. Нөхөр нь эмнэлэгт эргэж очоод "сэтгэл хөдлөм гэнэтийн бэлэг байлаа" гэж цаасан дээр бичиж өгчээ.

 
24tsag.mn

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан