Улаанбаатар
Өнөөдөр / 2017.02.27
-3
Өдөртөө
-23
Шөнөдөө

Супер модель Кэйт Мосс 23 жилийн дараа шүтэн бишрэгчээ баярлуулав

2017 оны 1 сарын 10

1994 онд супермодель Кэйт Мосс дэлхийн хамгийн нэртэй, өндөр үнэтэй загвар өмсөгчдийн нэг байсан билээ. Тиймээс дэлхийн сая сая хүмүүс Мосстой харьцаа тогтоохыг эрмэлзэж байсанд гайхах зүйл үгүй юм. Тэд Кэйтэд захидал бичихдээ хайр сэтгэлээ илэрхийлж, түүнийг бахдаж, гарын үсгээ өгөхийг хүсдэг байв. Загвар өмсөгч бүсгүй тэдний бичсэн захидалд хариу өгдөг байсан нь тодорхойгүй билээ. 

Тэгвэл Кэйт 23 жилийн тэртээ хүлээж авсан нэгэн захидалд хариу өгчээ. Инстаграм дахь өөрийн хуудсан дээр 42 настай Мосс 20 гаруй жилийн тэртээ хүлээж авсан захидлынхаа гэрэл зургийг нийтлэв. Захидлыг түүнд Фиона гэдэг бүсгүй ирүүлсэн аж. 

Фиона захидалдаа “Би загвар өмсөгч юм уу үсчин болохыг мөрөөддөг хүн. Намхан биетэй, дээр нь түргэн хоолонд дэндүү дуртай тул хоёр дахь мэргэжлийг нь сонгосон. Хэдэн жилийн дараа би чиний үсийг засаж, тайзан дээр гарахаас чинь өмнө нүүр амыг чинь будахыг хэн мэдлээ. Ингэхэд чи Жонни Депптэй үнэхээр үерхэж байгаа юм уу? Хэрэв тийм бол надад өөрийн болон түүний гарын үсгийг явуулаач. Эсвэл хариу захидалдаа хамт авахуулсан гэрэл зургаа хийнэ үү” гэж бичжээ. 

Кэйт Мосс саяхан Фионад өөрийн гарын үсэгтэй намтар номоо илгээхдээ дэндүү удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчсөн аж. Энэ түүх хэрхэн үргэлжлэхийг хүлээх л үлдэв.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...