Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.29
29
Өдөртөө
16
Шөнөдөө

Ц.Элбэгдорж: Дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан

2017 оны 1 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Нийслэлийн агаар орчны бохирдлын тухай” хэлэлцүүлэгт оролцож, сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

 

Тэрбээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан юм гэлээ.

 

Тийм ч учраас дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан гэсэн юм. Үнэхээр Ерөнхийлөгч маань дэлхийн хэмжээний утаатай тэмцэгч мөн юм бол өдгөө түүний амнаас "Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдлыг гамшиг гэхгүй юм бол юуг гамшиг гэх вэ" гэсэн үг унах уу. Эцэстээ энэ нь урт хэл хүзүү ороохын үлгэр болох вий.

 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 4
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан