Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.22
9
Өдөртөө
5
Шөнөдөө

Ц.Элбэгдорж: Өөрийгөө магтсан бол уучлаарай

2017 оны 1 сарын 11

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзаж утааны асуудлаарх өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Мөн сэтгүүлчдийн асуусан асуултанд хариуллаа. Энэ талаарх эшлэлүүдийг онцлоё.


 

  • Шүүмжлэлийг хүлээн авч байна. Гэхдээ би түрүүн хэлсэн бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Утааг бууруулах санаачлага гарсан бол бүгдээрээ дэмжээд явъя.

 

  • Айл бүхэн, хүн бүхэн утааг арилгах асуудалд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Би гүтгүүлж, шүүмжлүүлж сурсан. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, иргэд агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах хэрэгтэй.

 

  • Хамгийн түрүүнд Синьхуа агентлаг мэдээллэсэн. Лондон хотод байдаг Цэвэр агаар гээд төв байдаг. Тэндээс шууд утасдсан. Энэ санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллая гэсэн. Манай төр засаг үйл ажиллагааны тэргүүн чиглэл болгоод, ач холбогдол өгөөд явах хэрэгтэй байна

 

  • Үндэсний хороо алдаатай оноотой ажлууд явагдсан. Гэхдээ алдаатай ажлууд байсан гээд тэр бүх ажлыг зогсоож болохгүй. Төр засгаас зөвлөмж гаргалаа. Одоо системтэй ажиллах хэрэгтэй байна. Төлөвлөгөө системтэй ажил явагдаж байж үр дүнд хүрнэ.

 

  • Улаанбаатар хотод заавал амьдрахгүй байх нөхцөл нь орон нутагт амьдрах гэдэгтэй санал нэгдэж байна.

 

  • Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн ихэнх нь хөдөө орон нутгаас орж ирсэн, нутаг устай, сумаас ирсэн хүмүүс байдаг. Тэр хүмүүс сумандаа эргээд очиж амьдарч болно. Сумандаа би ийм юм хийж чадна гээд хүмүүс нэгдээд хамтарч ажиллаж болно.

 

  • Хүндрэл гэж ийм юм байдаг байхгүй юу. Өөрийгөө магтсан, өөр хүмүүсийг шүүмжилсэн зүйл ярьсан бол уучлаарай.

 

  • Утаан дээр улстөржилт хийхээ больё. 13 удаа зөвлөмж шийдвэр тэмдэглэл гаргаж, 5 удаа хуралдаж байсан.

 

  • Өнгөрсөн жилүүдэд жилдээ нэг удаа ярьж байсан бол уучлаарай. Цаашдаа улирал бүр сар бүр ярьж байна.

 

  • Хавар, намрын чуулганаар заавал утааны асуудлаар хэлэлцэж ярьж байя. Ямартай ч ээлжит бус чуулганыг зөвхөн энэ сэдвээр хуралдуулъя гэж байгаа. 
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 4
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан