Улаанбаатар
Өнөөдөр / 2017.03.27
-1
Өдөртөө
-7
Шөнөдөө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлжээ

2017 оны 1 сарын 11

Өчигдөр замын цагдаагийн албанд нийт 319 дуудлага ирсний 251 зам тээврийн ослын дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 4 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. 

 

Мөн Баянгол дүүргийн нутаг Өргөөгийн гудамжинд “Ford Transit” маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн нутаг Хилчний гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Ц, О нарын 2 хүнийг мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан байна. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...