Өнгөрсөн оны 11-р сарын 29-с 12-р сарын 9-ны хооронд "Festival du cinema chinois de Paris" буюу Францын Парис хотноо болдог бүх Хятадын 11-дэх кино наадмаас хөгжмийн зохиолч Б.Одбаяр ( Оки ) "Үхэрт хүйтэн" киноны хөгжмөөрөө "Шилдэг киноны хөгжим" шагнал хүртсэн байна.
Тус наадамд 100 гаруй уран бүтээл оролцсон бөгөөд "Үхэрт хүйтэн" киноны найруулагчаар бидний сайн мэдэх "Чингис хаан" ОАУСК-ны Бөртэ хатны дүр бүтээсэн ӨМӨЗО-ны жүжигчин, найруулагч Шүрэнхуар ажиллан энэхүү бүтээл нь мөн шилдэг угсаатны киногоор шалгарчээ.Хөгжмийн зохиолч Б.Одбаяр нь Татар ажиллагаа, Аав зэрэг кинонууд дээр хөгжмийн найруулга дээр нь ажиллаж баасан чадварлаг уран бүтээлч юм.