Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 20-ныг хүртэл архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Тэгвэл уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон бусад холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 1000 гаруй байгууллагад заавар зөвлөмж хүргүүлжээ. Тус ажлын хэсэг эхний өдрийн шалгалтаар “Мөнхжин-Од” ХХК-ийн “Найрсаг” архи 1172, “Голд Чингис” 162, “Гайхмаараа” шил арчигч шингэн 152 ширхэгийг битүүмжилсэн байна.
Нийслэлийн шуурхай удирдлагын төвд дүүрэгт зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг тухай бүр хүргэн ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (5)