Монгол дахь Хятадын соёлын төвөөс жил бүр зохион байгуулдаг “Хаврын баяр“-ын арга хэмжээ өнөөдөр эхэлнэ. “Хаврын баяр“-ын нээлт өнөөдөр орой 19:00 цагт "Улаанбаатар" чуулгын байранд болох Шан Дун мужийн урлагийн хамтлагийн тоглолтоор эхлэх юм.
Мөн энэ сарын 21-нд "Sky resort" цаны баазад "Хятадын өдөрлөг"-ийг зохион байгуулж байгаа аж. Өдөрлөгийн хүрээнд маш өвөрмөц онцлогтой уран сайхны тоглолт, уулнаас гулган ирж буй луу зэрэг үзүүлбэрүүдийг олон нийтэд толилуулах юм байна.
Хятадын соёлын төв уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан "Хаврын баяр"-ыг зохион байгуулдаг бөгөөд гурав дахь жилдээ манай улсад "Хаврын баяр"-аа зохион байгуулж байна.