Монголчууд АН-аар давалгаалж байна. Учир нь энэ нам Монголд анх удаа даргын сунгаагаа орон даяар, шударга сонгуулийн зарчмаар явуулж буй юм. АН-ын энэ зоримог алхам Монголын ардчилсан хувьсгалын хоёр дахь давалгаа эхэлснийг сануулж, нөгөө талаар 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд өнөөг хүртэл эргэлзсээр байгаа олон нийтийн сэтгэлд итгэлийн гал асаах болсон билээ.
Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд төрийн төвшинд өрнөсөн хуйвалдаан, луйврыг илчлэн хэлж, АН-ын алдаа, оноог бодит байдлаар дүгнэж цэгнэн, дараагийн алхмаа тодорхойлж буй Н.Алтанхуягийн илтгэл очсон газар бүртээ цугласан олны анхаарлыг зүй ёсоор татах болжээ. АН-ын байгуулсан Шинэчлэлийн Засгийн газрын унасан шалтгаан, хүний, өөрийн нам дамнасан бүлэглэл нийлэн Монголын төрөөр тоглосон өдрүүдийг тэрбээр эргүүлэн сануулж байгаагаараа үнэнийг мэдэх боломжийг АН-ын гишүүд дэмжигчдэд олгож буй юм. Тиймээс ч үнэнийг хэлж, сануулж, нэхэнж буй түүний үг илүү хүчтэй сонсогдож, илүү их дэмжлэг хүлээж буй биз ээ.
- Монголын баялгийг сорчилж мөлжөөд байгаа, Монголын нийгмийг ялзруулаад байгаа нам дамнасан бүлэглэл, түүний толгойлогч нь манай Ерөнхийлөгч болчихжээ хэмээн хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан, ард түмэндээ албан ёсоор ил тод зарласан шалтгаанаа Н.Алтанхуяг эдүгээ АН-ын гишүүд дэмжигчдэд огтхон ч айж эмээлгүй хэлж явна.
Д.Эрдэнэбат: 10 мянга гаруй төрийн албан хаагчийг ажилгүй болголоо. МАН гэдэг чинь ямар аймаар машин болчихсон юм бэ. 10 гаруй жилийн өмнө нас барсан аав нь АН-ын гишүүн байсны төлөө өнөөдөр охиныг нь ажлаас халж байна. Энэ дүр зургийг бид хүлээн зөвшөөрөөд суух юм уу?
Ингэж хэлснийх нь төлөө "Шоронд хорино" хэмээсэн заналхийлэлтэй тулгарч, гэр бүл, анд нөхөд, ах дүүсээрээ хохирсноо нуулгүй дурдсан Н.Алтанхуяг "Үгэнд нь орохгүй бол хэн нэгнийг шоронд хорьдог ардчиллын төлөө бид яваагүй" гэдгийг тодотгон онцолсон билээ. Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд Н.Алтанхуяг АН-ыг ард түмний цар хүрээнд өндийлгөж, төрийн төвшинд дахин босгох шаардлагатайг хэлж буй үгээрээ илэрхийлэхийн зэрэгцээ эдүгээ өрнүүлж буй тэмцлээрээ нотлон харуулж байгаа нэгэн. Тэрбээр одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ч бас шүүмжлээд амжсан нь олон хүний талархлыг хүлээжээ.
-АН бол одоогийн төр барьж буй МАН-аас тохой өндөр улс төрийн хүчин. Гэвч бид эв нэгдэлгүй, итгэлцэлгүй байснаараа том алдаж байна. Тиймээс АН-ын алдагдсан эв нэгдэл, хулгайлагдсан ялалт, монгол түмнийхээ төрд итгэх итгэлийг эргүүлэн авчрахын төлөө хамтдаа зүтгэе хэмээн Н.Алтанхуяг үгээ төгсгөсөн байна. Тэрбээр аймаг бүрт хийж буй уулзалтын үеэр тавьж байгаа энэ илтгэлээрээ 2016 оны УИХ-ын сонгуулийн луйвар урьдчилан зохион байгуулсан хуйвалдаан байсан гэдгийг баримттайгаар хөндсөн нь АН-ын гишүүд дэмжигчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татжээ. Товчхондоо бол Н.Алтанхуяг 2012 оноос хойших Монголын төрийн үнэн бодит байдлыг илчилж, төрд шургалагсдын хуурмаг багийг хуу татан, тэрхүү худал хуурмагийн нэг хэсэг нь АН байж болохгүй гэдгийг илтгэлээрээ илэрхийлж буй аж. Түүнтэй мөр зэрэгцэн өрсөлдөж буй Д.Эрдэнэбат үйлдвэржилтийн бодлогыг АН бодитойгоор хэрэгжүүлж чадсан талаар онцлон ярьж, энэ тал дээр бодлогын хувьд гар нийлэн ажилласан Н.Алтанхуягийг үнэлдэг гэдгээ нэг бус удаа өгүүлсэн.
Баянхонгорт болсон уулзалтын үеэр 4-р багийн нэгэн дэмжигч танхимаас босч хэлнэ билээ. "Хэрэв Н.Алтанхуяг болон түүний нөхөд ухарч шантарвал тэр нь АН-ын ухралт, шантралт байх болно" хэмээн цохон хэлснийг эцэст нь дурдъя.
-2012 оноос хойш АН олон зүйл хийсэн. Үүнийг ард түмэн одоо ч харж байгаа. Олон зүйлээ нураасан. Юугаа нураасан бэ гэхээр итгэлцлээ нураасан. Албан тушаалын төлөөх амбицаа дарж чадаагүй хэмээн дүгнээд, өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн үзэж буйгаа Д.Эрдэнэбат шуудхан зарлав. Мөн тэрбээр Сонгуулийн хуулийн тогтолцоог санаатай сольсон явдал АН-ыг ялагдалд хүргэсэн гэдэг дээр Н.Алтанхуягтай санал нэг байгаагаа хэлээд амжина билээ. Сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдлын талаар Д.Эрдэнэбат "10 мянга гаруй төрийн албан хаагчийг ажилгүй болголоо. МАН гэдэг чинь ямар аймаар машин болчихсон юм бэ. 10 гаруй жилийн өмнө нас барсан аав нь АН-ын гишүүн байсны төлөө өнөөдөр охиныг нь ажлаас халж байна. Энэ дүр зургийг бид хүлээн зөвшөөрөөд суух юм уу?" хэмээсэн хатуухан асуултыг цугласан олонд тавьж байсан юм.
Улс орны хэмжээний асуудлыг хөндөж, АН-ын улс төрийн хүчнийхээ хувьд төр, түмэнтэйгээ холбогдох бодлогын уялдаа холбоог гаргаж тавин, тус намд зайлшгүй шаардлагатай байгаа дүрмийн өөрчлөлтийн талаар санал бодлоо илэрхийлсэн Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын илтгэл олон хүнд мэдээгүйг нь мэдүүлсэн гэж хэлж болно.
- С.Эрдэнэ: ХНХЯ-ны сайдаар ажиллаж байх хугацаандаа хийсэн ажлаа тайлагнаж, Баянгол дүүрэгт байгуулсан ялалтаа онцолсон. АН цаашдаа засаглалын шинэчлэл хийх ёстой хэмээн үзэж буй хэмээв.
- Лу.Гантөмөр: БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа өрнүүлсэн ажил, 1000 хүн Японд сургах хөтөлбөр зэргээ тайлбарлан, АН-ын алдааг засахын төлөө даргын сунгаанд нэр дэвшиж буйгаа хэлж сонсогдсон.
- Ж.Батзандангийн хувьд Н.Алтанхуягийн хэлснийг зарим талаар дэмжиж, "Монголын төр нам дамжсан бүлэглэлийн гарт орсон. Н.Алтанхуяг даргыг зовоогоод байгаа, ах дүүсийг нь баривчлаад байгаа нэг том бүлэглэл бий. Энэ нам дамжсан бүлэглэлийн гарт Монголын төр тарчлан зовж байна" хэмээн онцоллоо.
Уулзалтуудын уур амьсгалаас харахад таван нэр дэвшигч АН-д дүрмийн, бодлогын, зохион байгуулалтын шинэчлэл хэрэгтэй гэдэг дээр санал нэг байсан бөгөөд, тус нам эв нэгдэлгүй байдлаасаа болж алдаа гарган, нэр төрөө унагаж, улмаар ялагдал хүлээсэн гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрч буй нь тэдний тавьсан илтгэлээс тодорхой байсан. Тэгвэл эв нэгдлийг хэн эргүүлэн авчирч чадах вэ гэсэн асуулт эцэст нь гарч ирж байна. Угаас АН-д нам дамнасан бүлэглэлийн эсрэг тууштай зогсож, эв нэгдлийг авчирч чадсан ганц л дарга түүхэндээ төрсөн байх юм. Тэр нь Н.Алтанхуяг гэдгийг Баянхонгорт болсон уулзалтын үеэр 4-р багийн нэгэн дэмжигч танхимаас босч хэлнэ билээ. "Хэрэв Н.Алтанхуяг болон түүний нөхөд ухарч шантарвал тэр нь АН-ын ухралт, шантралт байх болно" хэмээн цохон хэлснийг эцэст нь дурдъя.
Б.Гансувд
Сэтгэгдэл (3)