УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бус хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шийдвэр гаргажээ.
Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг мушгин гуйвуулж, зөвхөн МАН өөртөө зориулан төсөл санаачлан батлуулах гэж байна гэсэн шүүмжлэлтэй тулсан нь ийнхүү буцаах шалтгаан болсон байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хуульд зааснаар нэгдүгээр сарын 16-ны дотор багтаан батлах шаардлагатай байсан ч хугацаа хэтэрсэн зэрэг нь буцаажээ.
Анхны хэлэлцүүлэг дээрээ явсан уг хуулийн төслийг эргүүлэн татсанаар ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын сүлээрээ Сонгуулийн тухай ерөнхий хуулиар зохион байгуулагдахаар болж байна.
Сэтгэгдэл (2)