Өнгөрсөн оны тавдугаар сард олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бага “Панамын материал”-ыг олон нийтэд ил гаргасан. Уг материалд нийтлэгдсэнээр Монголын 49 иргэн татваргүй бүсэд данс нээлгэж, хөрөнгөө нуусан байсан нь ил болсон. Тэдний дотор улс төрчид болон тэдний үр хүүхдүүд байсан нь олон нийтийн анхаарлыг татсан.
Энэхүү материал ил болсоны дараа дэлхийн олон улс орон арга хэмжээ авч, оффшор бүсэд данс эзэмшиж байсан улс төрчдөдөө хариуцлага тооцсон байдаг. Харин манай улсад хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй гэх шалтгаанаар асуудал намжаад байгаа.
Тэгвэл “Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах Ард Түмний Онц Түр Зөвлөл”-ийг иргэд өөрсдийн санаачлагаараа байгуулжээ. Тус зөвлөл анхны хурлаа хийж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх “Тулган шаардах бичиг”-ийн төслийг хэлэлцжээ.
Сэтгэгдэл (12)