Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийн ажил энэ өдрүүдэд улс, орон даяар зохион байгуулагдаж байна.
Хуульд зааснаар 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрэгтэйчүүд мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх ёстой. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамж ёсоор цэргийн тоо бүртгэл есөн дүүргийн нийт хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 8:30 цагаас 19:00 цагт, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд явагдаж байна.
Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:
- Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүргийн/ Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
- Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
- Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
- Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
Тэгвэл бүртгэл өнөөдрөөр дуусаж байгаа юм. Хэрэв энэ хугацаанд амжиж бүртгүүлэхгүй бол торгуультай. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль нь дагаад нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл (4)