2017.1.22, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
ӨВЛИЙН ДУНД ИЛҮҮ ЦАГААН ХУЛГАНА САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2017.1.22, Ням гараг
Наран ургах шингэх: 08.31-17.37
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.