НӨАТ-ын урамшууллын шинэ оны анхны тохирол буюу 19 дахь удаагийн тохирол өнөөдөр МҮОНРТ-ээр 19.00 цагт явагдана. Сугалааны өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдана.
Харин иргэд баримтаа энэ сарын 21-ний өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой юм байна.