“ДОЗ” энтертайментийн захирал жүжигчин Ш.Доржсүрэн гэргий А.Мөнгөнзулынхаа хамтаар сайн үйлс хийж явна. Тодруулбал саяхан уран бүтээлч хосууд маань нэгэн эмээг дулаан, тохилог гэр оронтой болгожээ.
Тэд энэхүү сайн үйлсийг санаачилсан бөгөөд тэдний санаачлагыг тэдний Өвөрмонгол найз Алтансүх, эхнэр Батхишигийнхээ хамтаар дэмжиж, элэг нэгтнүүдээ уриалжээ. Ингээд олны хандив тусламжаар эмээ, охин хоёрт гэр авч өгсөн байна.Жүжигчид өвлийн хүйтнийг ажралгүй өөрсдийн биеэр Нарануул захаас гэр болоод доторх эд хогшлийг цуглуулж, барьж өгсөн байна.
Дашрамд дуулгахад жүжигчин А.Мөнгөнзул шинэ жилийн баяраар эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд гарын бэлэг тарааж байсан билээ.
Сэтгэгдэл (10)