Өнгөрөгч 2016 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан билээ.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах”-аар баталлаа гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)