Өнгөрсөн долоо хоногт согтууруулах ундаа байж болзошгүй зүйлээс хордож таван хүн нас барсан хэрэг Баянгол дүүрэгт гарсан билээ.
Шүүхийн шинжилгээний анхан шатны дүгнэлтээр тэднийг шингэн зүйлд хордож нас барсан болохыг тогтоож, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор энэ сарын 17-ны 18.00 цагаас энэ сарын 20-ныг өдрийг дуустал хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон.
Энэхүү шийдвэрийг өнгөрсөн өдрийн 00.00 цагт цуцаллаа. Иймд худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (1)