Төрөөд 10-хан хонож буй нярай хүүхдээ төрсөн эх нь хөнөөхийг завдсан хэрэг Баянхонгор аймагт гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, 1991 онд төрсөн, Баянхонгор аймгийн харъяат иргэн Ц нь өөрийн төрүүлсэн 1 кг 800 г жинтэй эрэгтэй хүүхдийг зүүгээр цээжин тус газарт нь олон удаа шивсж хүнд гэмтэл учруулжээ. Хүүхэд төрөхдөө дутуу төрсөн бөгөөд эмч нар экваторт эмчилж биеийн байдал нь дээрдэж, эмнэлгээс гаргасан байна. Эмнэлгээс гараад удаагүй байхад нь төрсөн эх нь хүүхдийг амьд үлдэхгүй байх гэх шалтгаанаар санаатай алахыг завджээ.
Одоогийн байдлаар нярай Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нярайг ирсэн даруйд гурван удаа хагалгаанд оруулсан бөгөөд цээжин тус газраас нь зургаан ширхэг зүү эхний хагалгаагаар гарган авсан байна.
Сэтгэгдэл (6)