Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвд өчигдөр галын дөрвөн дуудлага бүртгэгджээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернешнл” ХХК-ийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 12:49 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, галыг унтраажээ.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богинын зуслангийн “Задгай”-д иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлага 13:21 цагт иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж галыг унтраасан байна.
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 20/5 дугаар байрны 53 тоотод иргэн О-ийн өрөө шатаж байна гэсэн дуудлага мөн өдөр 17:16 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж 5 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 19 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 05:02 цагт ирж, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж галыг унтраасан байна.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан галын аюулгүй байдлаа бүрэн хангахыг сэрэмжлүүллээ.