Оюутны спортын их наадам нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 8-нд болох бөгөөд уг наадамд нийт 58 улсын 2000 тамирчин уран гулгалт, богино тойргийн тэшүүр, уулын цана, сноуборд, биатлон, гүйлтийн цана, хоккей /эрэгтэй ба эмэгтэй/, керлинг, цанын харайлт, цанын хоёр төрөлт, тэшүүр болон цанын чөлөөт харайлт гэсэн спортын 12 төрөлд 543 медалийн төлөө өрсөлдөх аж.
Нээлтийн ёслолын үеэр Казахстаны томоохон хотуудаас 16 бамбарыг “Универсиад”-ын цэнгэлдэх хүрээлэнд авчирснаар нэгэн том тогоонд наадмын бамбар бадамлан асчээ.